Японд гурав дахь удаагаа онцгой байдал тогтоолоо

Японы нийслэл Токио хот болон баруун нутгийн Окака, Хиого, Киото мужид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ням гаргаас гурав дахь удаагаа онцгой байдал тогтоожээ. Онцгой байдлын дэглэм ирэх тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 17 хоног үргэлжлэх юм.  Ингэснээр согтууруулах ундаагаар үйлчилдэг, караоке ажиллуулдаг шөнийн цэнгээний газар, зоогийн газруудаас гадна их дэлгүүрүүдээс үйл ажиллагаагаа түр зогсоохыг хүсэх юм. Токио хотын их дэлгүүрийн хувьд хүнс болон өдөр тутмын хэрэгцээт бараа худалдаалдаг давхруудаас бусад нь түр хаагдсан байна.  “Удахгүй болох долоон хоногийн амралт нь худалдаа эрхлэгчдийн хувьд ихээхэн ач холбогдолтой тул дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоох нь тун хүнд шийдвэр байлаа гэж “Matsuya” их … Continue reading Японд гурав дахь удаагаа онцгой байдал тогтоолоо